Өмнөд Солонгосын Ерөнхий прокурорын газар Монголд “Staria” автомашин бэлэглэв
Чихэнд чимэгтэй
2023-08-01
Өмнөд Солонгосын Ерөнхий прокурорын газраас “Hyundai” компанийн “Staria” загварын автомашиныг Монголын Цагдаагийн байгууллагад өчигдөр хүлээлгэн өглөө. Тус байгууллага манай улсын “Цагдаагийн байгууллагын хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх чадавхыг сайжруулах” төслийг өнгөрөгч тавдугаар сараас санхүүжүүлэх болсон юм. Иймээс Цагдаагийн байгууллагын тоног төхөөрөмж, текникийг сайжруулах зорилгоор автомашин өгсөн бөгөөд цаашид гэмт хэрэгтэй тэмцэхэд шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авахад “Монгол Хьюндай Автомотив” компани төлбөрийн хөнгөлөлт үзүүлэхээр болжээ. Мөн дээрх төслөөр дамжуулан Монголын цагдаагийн алба хаагчдыг Өмнөд Солонгост аваачиж сургалтад суулгаж, хар тамхитай тэмцэж буй туршлагаа хуваалцах юм байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.