images

“Чэндү-2021” оюутны спортын их наадмаас дөрвөн хүрэл медаль хүртэв

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-08-01


   “Чэндү-2021” оюутны спортын зуны их наадмын жүдо бөхийн -73 кг-ийн жинд өрсөлдсөн Үндэсний шигшээ багийн тамирчин, “Мон-Алтиус дээд сургуулийн оюутан О.Уранбаяр хүрэл медаль хүртлээ. Мөн эрэгтэйчүүдийн -100 кг-ийн жинд Б.Гончигсүрэн, эмэгтэйчүүдийн 78 кг-ийн жинд  Б.Эрдэнэт-Од, +78 кг-ийн жинд Д.Номинзул нар тус тус хүрэл медаль хүртээд байна. Олон улсын их сургуулиудын спортын холбоо, Хятадын Чэндү их сургуультай хамтран зохион байгуулж буй уг наадам цар тахлын улмаас хойшилсоор хоёр жилийн дараа болж буй нь энэ юм. Энэ удаагийн наадамд 118 орны 10 мянга гаруй оюутан тамирчид 18 спортын төрлөөр өрсөлдөхөөс манай улсын 80 гаруй тамирчин спортын есөн төрөлд хүч үзнэ. Харин наадам долоодугаар сарын 28-наас наймдугаар сарын 8-ны хооронд Хятадын Сычуань мужийн Чэндү хотод болно. Их сургуулиудын анхны спортын наадам 1959 оны наймдугаар сарын 26-наас есдүгээр сарын 7-ны хооронд Италийн Турин хотод болж байв.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.