Монголын 44 эрдэмтэн философийн нэвтэрхий толийг орос хэлнээс орчуулжээ
Чихэнд чимэгтэй
2023-07-31
Шинжлэх ухааны академийн философийн хүрээлэнгээс философийн нэн түгээмэл ач холбогдолтой 1240 ойлголт, ухагдахуун бүхий өгүүллийг багтаасан нэвтэрхий толь эрхлэн хэвлүүллээ. Тодруулбал, эрдэм шинжилгээ судалгааны хүрээлэн, их сургуулийн нийт 44 эрдэмтэн судлаачид хамтран ОХУ-ын ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Москвад хэвлэгдсэн энциклопедийг орос хэлнээс орчуулан "Философийн шинэ нэвтэрхий толь" бүтээсэн байна. Нэвтэрхий толийг бүтээх төсөл нийт дөрвөн жил үргэлжилсэн бөгөөд удирдагчаар ШУА-ийн Философийн хүрээлэнгийн захирал, профессор Б.Пүрэвсүрэн, ерөнхий редактораар Б.Даш-Ёндон нар ажиллажээ. Энэ энциклопеди бол ОХУ-ын төрийн шагнал хүртсэн бүтээл юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.