images

ОУХМ Э.Эрхэс 50 метр зайд араар даллах сэлэлтийн Монголын дээд амжилтыг шинэчиллээ

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-07-31


   Япон улсын Фүкүока хотод болж буй усанд сэлэлтийн ДАШТ-д "Орчлон" сургуулийн сурагч, "Сэлэм загас" клубийн тамирчин ОУХМ Э.Эрхэс араар даллах сэлэлтээр 50 метрийн зайг 26.94 секундэд туулж Монголын дээд амжилтыг шинэчиллээ. Тэрбээр өнгөрөгч дөрөвдүгээр сард Малайзад болсон тэмцээний дээрх төрөлд 27.26 секунд уралдсан амжилтаа ийнхүү ахиулав. Мөн тэрбээр өнгөрөгч зургадугаар сард "Монголын хүүхдийн спортын зуны VII наадам"-ын усанд сэлэлтийн 13 төрөлд оролцож 13 алтан медаль хүртсэн юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.