Монголын алба хаагчид Японд газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх туршлага судлав
Чихэнд чимэгтэй
2023-07-31
ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын тасгийн дарга, хурандаа Ж.Дамдинсүрэнгээр ахлуулсан төлөөлөгчид Япон улсад энэ сарын 17-ноос 27-ны өдрүүдэд газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх сургалтад хамрагдаж, туршлага судалжээ. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Барилга хот байгуулалтын яам, Сангийн яам, ОБЕГ, Нийслэлийн боловсролын газар, Монголын барилгын инженерүүдийн холбооны холбогдох найман ажилтан, алба хаагч багтаж Токио хотын Итабаши дүүргийн Гамшгаас хамгаалах төвийн үйл ажиллагаатай танилцсан юм. Улмаар Японы газар хөдлөлтийн тэсвэрлэлтийг хангахад чиглэсэн бодлого, арга хэмжээний талаар мэдээлэл авч, орон нутгийн гамшгаас хамгаалах төлөвлөгөө, засаг захиргаанаас зохион байгуулж байгаа сургуулийн барилгын хүчитгэл, дүүргийн захиргааны барилга болон тус дүүргийн дунд сургуулийн хүчитгэлийн үйл явцтай нь танилцсан талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. Энэ ажил Онцгой байдлын ерөнхий газар болон Японы ЖАЙКА-тай хамтран “Монгол улсын газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх” II шатны төслийн хүрээнд хэрэгжсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.