images

Цюрих: Олон улсын химийн олимпиадаас Монголын сурагчид хоёр медаль, нэг тусгай шагнал хүртлээ

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-07-31


   Швейцарын Цюрих хотод энэ сарын 16-наас 25-ны өдрүүдэд болсон олон улсын химийн 55 дугаар олимпиадаас “Орчлон” сургуулийн сурагч А.Амартүвшин 55.13 оноогоор, Б.Номин-Ундрах 48.49 оноогоор хүрэл медаль, “Шинэ Монгол Харүмафүжи” сургуулийн сурагч Б.Эрмүүнболд 38.25 оноогоор тусгай шагнал хүртлээ. Тус олимпиадад нийт 87 улсын 348 сурагч өрсөлдсөнөөс манай улсын дөрвөн сурагч оролцсон юм. Харин олимпиадын дүнгээр 72.3 онооноос дээш гүйцэтгэлтэй 39 сурагч алтан медаль авснаас 94.82 оноотой Хятадын сурагч хамгийн өндөр оноог авч тэргүүлжээ. Харин түүний араас 88.69 оноотой мөн тус улсын сурагч удаалсан байна. Улмаар 59.8-аас дээш оноотой 71 сурагч мөнгө, 42.8-аас дээш оноотой 107 сурагч хүрэл медаль, 38-аас дээш оноотой 27 сурагч тусгай шагнал хүртжээ. Энэ жилийн "Icho-2023" олимпиадын оролцогчдод зохион байгуулагчид нь "Та нар бүгд ялагчид. Та нарын дундаас ирээдүйн Нобелийн шагналт химийн эрдэмтэд төрөх болно" гэсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.