images

Ромын үеийн тосгоны малтлагаас чихуахуа шиг жижиг нохойн араг яс олджээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-07-31


   Археологичид Их Британийн нутаг дэвсгэр дэх Ромын тосгоны малтлагаас 1800 жилийн өмнөх чихуахуа үүлдрийнх шиг жижиг биетэй нохойны чулуужсан араг яс илрүүллээ. Ингэснээр 19.8 см өндөр уг нохой Их Британиас олдож буй Ромын үеийн хамгийн жижиг амьтан болов. Мөн археологичид нохойн ясыг шинжилж дачхунд үүлдрийнх шиг богино хөлтэй эм нохой байсныг тогтоожээ. Иймд маш жижиг биетэй, майга хөлтэй уг нохой анч нохойн үүлдэр биш нь тодорхой болох бөгөөд эзнийг нь дагалдуулж оршуулсан гэрийн тэжээмэл амьтан гэж үзсэн байна. Тус нохойны араг яс нь МЭ III-IV зуунд Британийн нутаг дэвсгэр Ромын харьяанд байх үеийн булшны малтлагаас олдсон жижгээс дунд зэргийн биетэй 15 нохойны нэг аж. Иймээс Клампс археологийн дурсгалт газрыг Ром-Британийн анч, малч, гэрийн тэжээмэл нохойтой чинээлэг гэр бүлүүдийн оршин сууж байсан газар гэж таамаглажээ.

Тус жижиг биетэй нохойн чулуужсан хөлийн ясны урт 5,5 см.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.