Дарь-Эхэд спорт амралтын цогцолбор байгуулна
Чихэнд чимэгтэй
2023-07-31
Баянзүрх дүүргийн 2, 21, 27, 29 дүгээр хороо буюу Дарь эх орчмыг спорт амралтын цогцолбор болгож тохижуулахаар боллоо. Тухайлбал, уг цогцолборт олон улсын стандартад нийцсэн 3Х3, 5Х5 сагсан бөмбөг, хөл бөмбөг, волейболын талбай, чийрэгжүүлэх хэсэг, экстрим спортын талбай, гэрэлт гудамж, амарч зугаалах ногоон байгууламж барих юм. Тохижилт бүтээн байгуулалтын энэ ажлыг "Морин сүлд" компани гүйцэтгэх бөгөөд энэ оны 12 дугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.