images

Замын-Үүдээр 100 сая юанийн жимс, хүнсний ногоо орж иржээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-07-31


   Замын-Үүд-Эрээний боомтоор энэ оны эхний зургаан сарын байдлаар Хятадаас манай улс руу нийт 55 мянган тонн жимс, хүнсний ногоо экспортолсныг Эрээн хотын гаалийн газраас мэдээллээ. Мөн уг жимс, хүнсний ногооны нийт худалдааны хэмжээ 100 сая юань давсан байна. Монголын зах зээлд худалдаалж буй шинэ жимс, хүнсний ногооны ихэнх хувийг урд хөршөөс Замын-Үүд-Эрээний боомтоор нийлүүлдэг экспортын бүтээгдэхүүн эзэлдэг. Улмаар хоёр улсын хооронд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний “Ногоон суваг” 2018 онд нээгдсэнээс хойш нийт 422 мянган тонн буюу 600 гаруй сая юанийн жимс, хүнсний ногоо экспортолсон юм. Эрээн хотын “Хаоган” жимс, хүнсний ногоо, үр тариа, газрын тосны импорт экспортын парк компани нь өдөрт дунджаар 20 чингэлэг дүүргэж, 500 орчим тонн жимс, хүнсний ногоо, өдөр тутмын хэрэгцээний бараа бүтээгдэхүүнийг манай улс руу тээвэрлэх хүчин чадалтай гэнэ. Тус компанийн менежер Фэн Жиган “Синьхуа” агентлагт ярихдаа ”Хятадад үйлдвэрлэсэн жимс, хүнсний ногоо нь чанар, нэр төрлөөрөө жил ирэх тусам монголчуудын дунд танигдах болсон. Боомтын экспортын ногоон суваг нь худалдааг хөнгөвчлөхийн зэрэгцээ барааг шинэхэн, амттай байлгахад чухал нөлөө үзүүлсэн” хэмээн ярьжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.