"Hewlett Packard" зөөврийн компьютерийн үйлдвэрээ Тайланд, Мексик рүү шилжүүлнэ
Чихэнд чимэгтэй
2023-07-31
АНУ-ын Калифорни мужид төвтэй "Hewlett Packard" компани энэ жил зөөврийн компьютерийн үйлдвэрээ Тайланд, Мексик рүү шилжүүлэхээр болсон тухай “South China Morning Post” сонин мэдээллээ. Тус мэдээлэлд HP компани нь 2010 оноос нааш Хятадын Чунцинь хотод үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд энэ нь "Нийлүүлэлтийн сүлжээгээ өргөтгөх анхны томоохон алхам" гэж өнгөрөгч сард "Nikkei Asia" сонинд дурдсаныг эш татжээ. Улмаар ирэх жил Вьетнамд мөн үйлдвэр байгуулахаар төлөвлөж байгааг дурдсан байна. HP компани нь Хятадын “Lenovo” компанийн дараа ордог томоохон компьютер үйлдвэрлэгч бөгөөд 1985 онд тус улсын зах зээлд нэвтэрч байв. Харин дэлхийн томоохон компьютер үйлдвэрлэгч “Dell” компани 2024 он гэхэд Хятадад үйлдвэрлэсэн хагас дамжуулагч ашиглахаа болих шийдвэр гаргасан бөгөөд 2025 он гэхэд үйлдвэрийнхээ 50 орчим хувийг тус улсаас гаргаж магадгүй байна. Мөн “Apple” компани зарим үйлдвэрээ Вьетнам зэрэг өөр улсад нүүлгэн шилжүүлж байгаа билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.