images

Монголын 49 оюутан Хятадын засгийн газрын тэтгэлгээр суралцахаар боллоо

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-07-31


   Улаанбаатар дахь Хятадын соёлын төвд энэ сарын 27-ны өдөр тус улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцах монгол оюутнуудад зориулсан арга хэмжээ боллоо. Тус арга хэмжээнд оюутан сурагчид, тэдний эцэг эх нийт 80 хүн оролцсон бөгөөд Хятадын их дээд сургуулиудад тэтгэлэгтэй суралцах 49 оюутан эрхийн бичгээ гардаж авчээ. Түүнчлэн БНХАУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын яамны зөвлөх, Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн захирал Ли Жечи сургуулийн урилга гардуулж өгөхдөө “Хятад бол эртний соёл иргэншилтэй орон бөгөөд хөгжил цэцэглэлт, нийгмийн тогтвортой байдал, хурдацтай хөгжлөөрөө дэлхийн хоёр дахь том эдийн засаг юм” хэмээгээд, Хятадад суралцах гэж буй монгол оюутнууд шинэ орчиндоо төвөггүйхэн дасан зохицож, хичээнгүйлэн суралцахыг захижээ.  

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.