images

Сингапур: Олон улсын математикийн олимпиадад Монголын баг тавдугаар байр эзлэв

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-07-29


   Сингапур улсад долоодугаар сарын 22-25-ны өдрүүдэд “SASMO 2023”, “AMO 2022” математикийн олимпиадаас медаль хүртсэн орон орны сурагчид оролцдог олон улсын математикийн олимпиад боллоо. Тус олимпиадад Хятад, Энэтхэг, Сингапур, Канад, Мексик зэрэг 30 гаруй орны 3000 гаруй хүүхэд оролцжээ. Тухайлбал манай улсаас 15 сургуулийн 6-12 дугаар ангийн 147 хүүхэд таван баг болон амжилттай оролцсон байна. Улмаар Монголын сурагчид хамгийн олон медаль авсан, амжилт нь ахиж байгаа шилдэг есөн улсын нэг болж шагнал хүртсэнээс гадна олимпиадын нэгдсэн дүнгээр тавдугаар байрт орсон байна. Энэ олимпиадад Кембрижийн хөтөлбөртэй сургуулиуд оролцдог бөгөөд “Шинэ Монгол Харүмафүжи” , "Шинэ эрин" сургуулийн тус бүр 44 сурагч оролцсон бол үлдсэн 13 сургуулийн 59 сурагч Математикийн сургалтын төв, "Монгол тэмүүлэл", "Орчлон" сургуулийн баг болон оролцсон юм. Энэ талаар "Шинэ Монгол Харүмафүжи" сургуулийн математикийн багш Л.Мягмар-Очир “Манай сургуулийн сурагчид давхардсан тоогоор 72 медаль, 13 тусгай байрын шагнал хүртсэн. Үүний 12 нь алт, 17 мөнгө, 43 хүрэл медаль авав. Манай сургууль Кембрижийн буюу олон улсын сургалтын хөтөлбөргүй боловч багш, сурагчид маань хичээж энэ олимпиадад амжилттай оролцлоо. Уг олимпиадад манай сургууль гурван жилийн өмнөөс сурагчдаа бэлдэж оролцуулж байна. Хичээлээс гадна долоо хоногт 3-4 өдөр нэмэлт давтлага орж сурагчдаа бэлдсэн" гэв. Уг олимпиад "Math contest" буюу 15 тест, 10 бодлоготой хувийн уралдаан, “Math warriors”, “Mind sport гэсэн өөр хоёр улсын хүүхдүүдтэй гурвуулаа баг болж өрсөлддөг гурван төрлөөр болжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • images

    Sugardorj

    Erhet erdem surguuliin suragchdiig shalgaruulaagui ta nar ichij amidar! Mongol humuus iim zavaan hunii muud durtai....

    2023-08-02

    Хариулах (105)

    ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.