images

Монголд айлчилж буй Вьетнамын цагдаа нарт албаны морьдыг сургах сургалт оров

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-07-28


   Вьетнам улсын Цагдаагийн байгууллагын хөдөлгөөнт эргүүлийн газрын алба хаагчид манай улсад албан айлчлал хийж, Монголын Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа. Тэднийг энэ сарын 25-нд Нийслэлийн цагдаагийн удирдах газарт хүлээн авч уулзжээ. Энэ үеэр хоёр орны цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх, алба хаагчдыг мэргэшүүлэх тухай санал солилцсон байна. Мөн тэдэнд энэ сарын 23-28-ны өдрүүдэд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын алба хаагчид “Албаны морьдыг сургах арга зүй" сэдэвт сургалт оржээ. Учир нь, 2020 онд тус улс хот дотор болон уулархаг бүсэд эргүүл хийх морьт цагдаагийн шинэ салаа байгуулсан юм. Мөн тэд жижиг биетэй, намхан монгол морьд унадаг бөгөөд манай улсын Цагдаагийн байгууллага Вьетнам, Сингапур, Өмнөд Солонгосын цагдаа, дотоодын цэргийн байгууллагатай хамтран ажилладаг билээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.