images

ОБЕГ-ын алба хаагчид нисэх төхөөрөмжийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлжээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-07-28


   Монгол, Солонгос улсуудын хамтран зохион байгуулсан “Km drone cup-2023“ нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээнд ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын мэргэжилтэн, дэслэгч Б.Ууганбаяраар ахлуулсан алба хаагчид тэргүүлж, аваргын цомын эзэн болжээ. Налайх дүүргийн “Sky Friends” нисэх буудалд зохион байгуулсан тус тэмцээнд Монгол, Солонгосын нийт 13 баг оролцож, онцгой байдлын үед эрэх хайх, аврах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, шуурхай газар зүйн байршлыг тогтоох, мэдээлэх даалгаврыг гүйцэтгэн, аваргуудаа шалгаруулсан байна. Энэ үеэр БНСУ-ын “Sundori Drone” компанийн хөгжүүлж үйлдвэрлэж байгаа тусгай зориулалтын нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн үзүүлэх тоглолт, ModelSIM компанийн дрон сургалтын “eDrone Simulator” программыг танилцуулсан байна.

Гэрэл зургийг. ОБЕГ-ын цахим хуудаснаас.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.