300 монгол хүүхдэд зүрхний мэс засал хийхэд тусалсан “Мирал зүрх сан”-д талархав
Чихэнд чимэгтэй
2023-07-28
Өмнөд Солонгосын “Мирал зүрх сан” 2004 оноос өнөөг хүртэлх хугацаанд 300 монгол хүүхдийг улсдаа аваачин үнэ төлбөргүй зүрхний мэс засалд оруулсан билээ. Тус сан 2019 он гэхэд 15 жилийн хугацаанд Монголын 256 хүүхэд зүрхний мэс засал хийлгэхэд тусалсан бол сүүлийн дөрвөн жилд 44 хүүхдэд тусалсан нь энэ юм. Иймд өнгөрсөн лхагва гарагт Монгол улсаас Өмнөд Солонгост суугаа Элчин сайдын яамны зөвлөх, консулын хэлтсийн дарга Б.Тэнүүн тус сангийн тусламжаар 300 дахь монгол хүүхдийн зүрхний хагалгааг амжилттай хийсэнд талархал илэрхийлжээ. Тэрбээр “Мирал зүрх сан”-гийн тэргүүн И Жон Жэ, “Гачонкиль сан”-гийн тэргүүн И Гил Е, Гачоны их сургуулийн “Киль” эмнэлгийн дарга Ким Ү Гён нартай уулзаж ажлын амжилт хүссэн байна. Анх 1987 онд байгуулагдсан “Мирал зүрх сан” нь Монгол, Хятад, Филиппин, Вьетнам, Энэтхэг, Камбож, Киргиз, Шри-Ланка, Узбекистан, Танзани зэрэг 24 улсын 4400 орчим хүүхдийг зүрхний мэс засал хийлгэхэд тусалжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.