Малайз: Монголын эмэгтэй теннисчид “Billie jean king cup” тэмцээнд оролцож байна
Чихэнд чимэгтэй
2023-07-28
Малайзын нийслэл Куала Лумпур хотод эмэгтэйчүүдийн талбайн теннисний “Billie jean king cup” тэмцээн энэ сарын 22-ноос 30-ны хооронд болж буй. Тус тэмцээнийг манай улсын эмэгтэй теннисчид энэ сарын 25-ны өдөр зорьсон билээ. Олон улсын теннисний холбооны эрэмбээр 73 байранд жагсаж буй Монголын тамирчид тус тэмцээнд 12 улсын тамирчидтай өрсөлдөж байна. Манай охид "B" хэсэгт Шинэ Зеланд, Индонез, Шри Ланка, Малайз, Турменикстан улсуудтай тоглохоор болсон бөгөөд тэмцээний I тойрогт Шинэ Зеландын багтай таарч, хоёр нэгийн харьцаагаар буулгаж авчээ. Улмаар өчигдөр Шри Ланка улсын багтай таарч, хожсон байна. Харин өнөөдөр тэд Индонез улстай тойргийн тэргүүн байрны төлөө өрсөлдөж байна. Уг тэмцээнд түрүүлсэн үзүүрлэсэн эхний хоёр улсын баг дээшээ дэлхийн группт оролцоно.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.