images

Засгийн газрын нөөц сангаас хөрөнгө гаргаж үерт эвдэрсэн гүүрийг засна

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-07-28


   Засгийн газрын ээлжит хуралдаанаар үерийн улмаас учирсан хохирлыг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох чиглэлээр хэд хэдэн аймгийн гүүрэн байгууламжийг засварлах төсвийг баталжээ. Тухайлбал, Баян-Өлгий, Сэлэнгэ аймгуудын онцгой комиссоос Улсын онцгой комисст үерт эвдэрсэн гүүр байгууламжуудыг засварлах хүсэлт тавьсанаар, Засгийн газрын нөөц сангаас хөрөнгө гаргаж зарцуулахыг Сангийн сайд Б.Жавхлан шийдвэрлэжээ. Баян-Өлгий аймгийн хэмжээнд зургаадугаар сарын 10-12-ны өдрүүдэд цаг агаарын хэт халалтын улмаас уулархаг бүсийн цас ихээр хайлж, Ховд, Сагсай, Булган, Буянт, Турган, Чихэртэй, Ганц мод, Цагаан гол, Согоог, Хар бутны зэрэг голын усны түвшин эрс нэмэгдэж, үерийн аюултай түвшинд хүрсэн билээ. Үүний улмаас долоон модон, нэг төмөр бетон гүүр үерт өртөж, дахин ашиглах боломжгүй болсон байна. Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Хараа голын дээгүүр 150 метрийн урттай гүүр барих төсвийг хуралдаанаар шийдвэрлэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.