images

Ханжоу: Монгол хөлбөмбөгчид Азийн наадамд өрсөлдөнө

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-07-28


   БНХАУ-ын Ханжоу хотноо 2022 оны есдүгээр сард зохион байгуулагдах байсан Азийн 19 дүгээр наадмыг цар тахлын улмаас бүтэн жилээр хойшлуулсан билээ. Тэгвэл тус наадмыг ирэх есдүгээр сарын 23-наас аравдугаар сарын 8-ны өдрүүдэд товлож, өчигдөр Азийн наадмын багийн спортын төрлийн тэмцээнүүдийн хэсгийн шатны сугалаа явагдлаа. Тус сугалаагаар хөлбөмбөгийн төрөлд өрсөлдөх манай эрэгтэйчүүдийн шигшээ баг "B" хэсэгт Вьетнам, Саудын Араб, Ираны шигшээ багуудтай орсон бол эмэгтэйчүүдийн шигшээ баг "А" хэсэгт зохион байгуулагч Хятад болон Узбекистаны шигшээ багуудтай нэг хэсэгт тус тус орж өрсөлдөхөөр болжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.