images

Монголд анх удаа үлэг гүрвэлийн баяр болно

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-07-28


   ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнгээс Монгол улсад палеонтологийн судалгаа эхэлсний 100 жилийн ойг тохиолдуулан, “Монголд зочлох жил”-ийн хүрээнд анх удаа Үлэг гүрвэлийн баярыг зохион байгуулах гэж байна. Уг арга хэмжээ маргааш Өмнөговь аймгийн Булган суманд эхэлнэ. Хоёр өдрийн турш үргэлжлэх үлэг гүрвэлийн баярын үеэр түүхийн ховор сонин олдвор, Баянзаг орчмоос олдсон байлдааны үлэг гүрвэлүүд, үлэг гүрвэлийн чулуужсан өндөгнөөс олдсон үр хөврөл болон бусад олон зүйлийг дэлгэн харуулсан явуулын үзэсгэлэн музейг дэлгэх юм. Мөн үүнээс гадна лазер болон дижитал шоу, тэмээний цуваа, концерт, үлэг гүрвэлийн анчидтай хонох, тусгай аялал болон бусад олон сонирхолтой танин мэдэхүйн үйл ажиллагаа болно.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.