images

Венецийн кино наадамд монгол найруулагч бүрэн хэмжээний киногоор өрсөлдөнө

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-07-27


   Найруулагч П.Лхагвадуламын “Сэр сэр салхи” кино 80 дахь удаагийн Венецийн олон улсын кино наадмын бүрэн хэмжээний киноны төрөлд өрсөлдөхөөр болжээ. Англиар “City of Wind” хэмээх энэ киног уран бүтээлчид нь ирэх намар дэлгэцэнд гаргахаар төлөвлөж байгаа юм. Тус киноны үйл явдал нь 17 настай бөө хөвгүүн хүмүүсийн дунд хөлөө олохоор тэмцэж байхад үе тэнгийн охин амьдралд нь орж ирснээр өрнөдөг бөгөөд гол дүрийг Б.Тэргэл, А.Номин-Эрдэнэ нар бүтээсэн бол Ч.Булган, Ц.Ганзориг, Н.Цэнд-Аюуш нар туслах дүрд тогложээ. Түүнчлэн Португалын зураглаач Васко Виана, Францын эвлүүлэгч Матьё Тапоньэ нар энэ кинонд ажиллажээ. П.Лхагвадуламын “Шилүүс”, “Есдүгээр сарын цас” богино хэмжээний кино өмнө нь Венецийн, Торонтогийн зэрэг олон нэр хүндтэй наадмаас шагнал хүртэж байв. Тэрбээр одоо Португал улсад киноны чиглэлээр докторын зэрэг хамгаалахаар суралцаж байгаа юм. Өнгөрсөн тавдугаар сард уг киноны олон улсад худалдах эрхийг Бельгийн Брюссель хотод төвтэй “Best Friend Forever” компани авч байв.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.