images

Хан-Уул: Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийг шинэчлэн засварлажээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-07-27


   Хан-Уул дүүргийн амбулаторийн эмнэлгийн хүүхдийн тасаг, зайн тусламж үйлчилгээ буюу телемедициний үйлчилгээ үзүүлэх төвд засвар, шинэчлэл хийж дуусжээ. Ингэхдээ эмнэлгийн барилгын хуучирсан хэсгийг шинэчилж, хана, тааз, орц, гарцын цонх хаалгыг шинээр сольж цахилгаан, гэрэлтүүлэг хийж, хүүхдийн тасгийн дотор талыг тохижуулсан байна. Тус ажлыг “Жи гоулд” болон “Дөл-Өөдөө” компаниуд гүйцэтгэж, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар хяналт тавьж ажиллажээ. Хан-Уул дүүрэгт 220 мянган хүн амьдардаг бөгөөд нэгдсэн эмнэлгийн барилга нь анх 1980 онд ашиглалтад оруулж байжээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.