Зэрэг нээлтээ хийсэн хоёр киног үзэхийн тулд 200 сая гаруй хүн давхар тасалбар худалдан авчээ
Чихэнд чимэгтэй
2023-07-27
Америкийн уран зөгнөлт, инээдмийн “Barbie” кино гарснаасаа хойш тав хоногийн дотор дэлхий даяар 400 гаруй сая долларын орлого олсон нь энэ оны хамгийн өндөр орлоготой киноны жагсаалтыг шууд тэргүүллээ. Харин энэ кинотой нэгэн зэрэг нээлтээ хийсэн атомын бөмбөгийн зохион бүтээгчийн намтар “Oppenheimer” кино 238 саяыг давсан байна. Намтарчилсан киноны төрөл дотроо нээлтийн өдрөө өндөр орлого олсон уг киног Кристофер Нолан найруулжээ. Харин “Barbie” киноны зохиолыг Грета Гервиг, Ноа Баумбах хамтран бичиж, Г.Гервиг найруулагчаар нь ажилласан байна. Кино театрын түүхэнд "Барбенхаймер" үзэгдэл хэмээн нэрлэгдээд буй нэг өдөр зэрэг нээлтээ хийсэн уг хоёр киног үзэхийн тулд ойролцоогоор 200 сая гаруй үзэгч давхар тасалбар худалдаж авчээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.