Усан тээврийн 24 жолоочид мэргэжлийн үнэмлэх олгоно
Чихэнд чимэгтэй
2023-07-27
“Усан замчны толь бичиг” ТББ-ын төвд усан тээврийн 29 жолооч сургалтад хамрагдаж, ур чадварын шалгалт өгчээ. Тэднээс онол болон жолоодлогын ур чадварын шалгалтыг ЗТХЯ-ны харьяа Далайн захиргааны мэргэжлийн шалгалтын комисс авч, “Монголын завьчдын нэгдсэн холбоо” НҮТББ-ын төлөөлөл хөндлөнгийн гишүүнээр оролцсон байна. Ингэхдээ шалгалтыг Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд энэ сарын 7-9-ний өдрүүдэд, Архангай аймгийн Өгийнуур суманд энэ сарын 24-25-ны өдрүүдэд тус тус зохион байгуулжээ. Шалгалтад нийт хамрагдсан иргэдээс 24 нь тэнцсэн бөгөөд тэдний мэдээллийг бүртгэлийн программд оруулж, холбогдох журмын дагуу Усан замын тээврийн хэрэгслийн жолоочийн үнэмлэхийг Далайн захиргаанаас олгоно.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.