images

Хэнтий: СГЗ Ж.Саруулбуянд "Ардын уран зохиолч" цол хүртээлээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-07-26


    Монгол улсын Ерөнхийлөгч өнөөдөр үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ойгоо тэмдэглэж буй Хэнтий аймагт ажиллаж, эрхэлсэн ажил, салбартаа өндөр амжилт гаргасан 15 хүнд төрийн дээд цол, одон медаль гардууллаа. Энэ үеэрээ Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, зураач Ж.Саруулбуянд "Ардын уран зохиолч" цол хүртээжээ. Ж.Саруулбуян нь ажил хөдөлмөрийн гараагаа 1981 оноос Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнд уран сайхны редактораар эхлүүлж, Монголын үндэсний галерейн захирал, нийслэлийн төв хэвлэл "Улаанбаатар таймс" сонины ерөнхий эрхлэгч, Монголын Үндэсний түүхийн музейн захирал, Чингис хааны өв, соёлын хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний хэлтсийн эрхлэгч зэрэг албыг тасралтгүй 40 гаруй жил хашсан байна. Мөн тэрбээр урлаг, утга зохиол, шинжлэх ухаан, сэтгүүл зүйн салбарт олон арван судалгаа шинжилгээний бие даасан болон хамтын бүтээл, дууны шүлэг, ном товхимол, дуурийн болон тайзны уран бүтээл туурвисан юм. Дашрамд дурдахад,  шинэхэн "Ардын уран зохиолч" маань өнгөрсөн нэгдүгээр сард Үндэсний төв архивд 1946-2022 оны хооронд цуглуулсан 11570 ширхэг цаасан суурьтай баримт бичиг, 57 нэр төрлийн 170 ширхэг гэрэл зургийг хандивлаж, баяжуулжээ.

Гэрэл зургийг. Хэнтий аймгийн ЗДТГ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.