images

Хөвсгөл нуурын 128 метр гүнээс “Зил-130” машин татан гаргав

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-07-26


   Онцгой байдлын албаны аврагчид, Зэвсэгт хүчний Жанжин штабын мэргэжлийн удирдлага, ШУТИС-ийн багш, цэргийн зөвлөх инженерийн бүрэлдэхүүн Хөвсгөл нуурын 128 метрийн гүнээс “Зил-130” автомашин татан гаргасныг ОБЕГ-аас өнөөдөр мэдээллээ. Тодруулбал, тус ажлын хэсэг Хөвсгөл нуурын Марааны булангийн эргээс 2500 орчим метр зайд 1995 онд живсэн байсныг тусгай зориулалтын техникээр татан гаргажээ. Улмаар 17.8 тонн жинтэй чиргүүлтэй уг автомашинд 10 тонн шатахуун, тос, тосолгооны материал байсныг цэвэрлэсэн байна. Ажиллагааг ОБЕГ-ын штабын дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн ахалж буй бөгөөд ажлын хэсэгт Зэвсэгт хүчний 186, 234 дүгээр ангийн алба хаагчид байгаа аж. Энэ ажлын хэсэг өмнө нь долдугаар сарын 1-нд Хөвсгөл нуураас 11 тонн жинтэй гинжит тракторыг татан гаргаж байсан бол энэ удаа “Зил-130” машин татан гаргалаа.

Гэрэл зургийг. Онцгой байдлын ерөнхий газар.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.