images

Спортын мастер Х.Магваны нэрэмжит тэмцээнд 118 боксчин өрсөлдөж байна

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-07-26


  “Алдар” спорт хорооны боксын дасгалжуулагч, спортын мастер, дэд хурандаа Хорлоогийн Магваны нэрэмжит боксын тэмцээн хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Тус тэмцээнд 22 байгууллагын 118 тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд гурван насны ангиллаар явагдаж байгаа бөгөөд хөдөө орон нутгаас Сэлэнгэ, Дорноговь, Өмнөговь, Говьсүмбэр, Баян-Өлгий, Өвөрхангай аймгийн өсвөр, залуу боксчид оролцож байгаа ажээ. Тэмцээн таван өдөр үргэлжлээд 28-ны баасан гарагт өндөрлөнө. Спортын мастер Х.Магван 1982-1999 оныг хүртэл “Алдар” спорт хорооны боксын дасгалжуулагчаар ажиллаж, түүний удирдлага дор “Алдар” спорт хорооны боксчид Монголын бүх ард түмний спартакиадад 11 удаа түрүүлж, хоёр удаа дэд байрт шалгарч байв.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.