images

Усанд сэлэлтийн тамирчид Монголын дээд амжилтыг шинэчиллээ

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-07-26


   Японы Фүкүока хотод болж буй усанд сэлэлтийн ДАШТ-д оролцож буй тамирчин ОУХМ Э.Ариунтамир 100 метр зайд араар даллах сэлэлтийн төрөлд уралдаж 1:08.59 минутад барианд орсноор Монголын дээд амжилтыг шинэчиллээ. Тэрбээр өнгөрсөн жилийн өдийд Унгарт болсон ДАШТ-ий мөн төрөлд 1:10.31 минут сэлж Монголын дээд амжилтыг тогтоосон юм. Энэ удаагийн ДАШТ-ий "Mixed Medley Relay" буюу хоёр эрэгтэй, хоёр эмэгтэй тамирчин оролцдог 4х100 метрийн холимог буухиа төрөлд ОУХМ Э.Ариунтамир, Б.Энхтамир нар араар далалт, ОУХМ Э.Эрхэс эрвээхий сэлэлт, ОУХМ Б.Энххүслэн чөлөөт сэлэлтээр уралдаж 4:10.45 минутад барианд орж Монгол улсын дээд амжилтыг дахин шинэчиллээ. 2022 онд Унгарын Будапешт хотод болсон ДАШТ-д Э.Ариунтамир, Г.Занданбал, Б.Энххүслэн, Б.Энхтамир нар холимог төрөлд уралдан 4:15.32 минутад барианд орж улсынхаа дээд амжилтыг  тогтоож байв.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.