images

Нийслэл хот 500 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргана

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-07-26


    Энэ сарын 19-ны өдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Нийслэлийн үнэт цаас гаргах тухай” Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэж дэмжсэн билээ. Ингэснээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 500 тэрбум төгрөг хүртэлх хэмжээний үнэт цаасыг дотоодын зах зээлд үе шаттайгаар арилжаалахаар болжээ. Уг үнэт цаасны арилжаанаас гарсан хөрөнгийг Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж түгжрэлийг бууруулах, авто зам, замын байгууламжийн сүлжээг өргөтгөх, бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна. Одоогоор үнэт цаасны эх үүсвэрээр хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийг нийслэлийн төсөвт тусгаж, Засгийн газрын хуралдаанд танилцуулах бэлтгэл ажил явагдаж байгаа ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.