images

Өвөр Монголын наадмыг 100 мянган хүн үзэв

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-07-26


   Өвөр Монголын Шилийн гол хотод 33 дахь удаагийн монгол наадам даваа гарагт эхэллээ. Тус наадмыг үзэхээр дотоодын болон гадаадын 100 мянган жуулчин иржээ. Наадмын үеэр эрийн гурван наадмаас гадна хүүхдийн наадам, автомашины уралдаан, Хятадын сүпэр моделиудын загварын шоу, газар тариалан, мал аж ахуйн бүтээгдэхүүн, соёлын биет бус өвийг сурталчлах үзэсгэлэн зэрэг төрөл бүрийн арга хэмжээ болсон байна. Иймд тус наадмыг бүс нутгийн эдийн засгийн хөгжлийг ахиулах, аялал жуулчлалын салбарыг сэргээх чухал ач холбогдолтой гэж үздэг. Учир нь, "Шилийн голын хонь", "Шилийн голын бяслаг" зэрэг олонд танигдсан бүтээгдэхүүнүүдийн адил олон нэр төрлийн бүтээгдэхүүнээ жуулчдад таниулах боломж олдож буйгаас гадна дээрх олон арга хэмжээний үеэр нэг дор 500 мянган хүн цуглана гэж тооцоолсон аж. Шилийн голд өнгөрсөн жилийн наадам наймдугаар сарын 1-нд эхэлж байсан бөгөөд монгол наадамтай холбоотойгоор сүүлийн хоёр сард жуулчид ихээр нэмэгддэг гэнэ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.