images

Парисын Олимпын наадмыг тансаг зэрэглэлийн брэндүүд ивээн тэтгэнэ

Н.Ариунсайхан

Анд нөхдийн мэдээ

2023-07-26


   Ирэх онд Парис хотноо болох Зуны Олимпын 23 дахь наадмыг “Louis Vuitton”, “Dior”,“Moet Hennessy”, "Sephora" болон үнэт эдлэлийн “Chaumet” компаниуд ивээн тэтгэхээр болсноо энэ даваа гарагт зарлажээ. Тухайлбал, “Louis Vuitton” нь Францын усанд сэлэгч Леон Маршон зэрэг тамирчдыг ивээн тэтгэх бол гоо сайхны бүтээгдэхүүн худалдааны "Sephora" компани Олимпын бамбарыг асаах ёслолыг ивээн тэтгэнэ. Мөн "Airbnb", "Alibaba", "Coca Cola", "Toyota" зэрэг бусад брэндүүд түншилж оролцох юм. "Парис-2024” наадмын бамбарыг оргилуун дарсны өнгөтэй 1.5 кг жинтэй байхаар  дизайнер Матье Леаннер зохион бүтээсэн бөгөөд 2000 ширхэгийг л хийх ажээ. М.Леаннер бамбарыг бүтээхдээ энэ наадмын тэгш эрх, ус, энх тайван гэсэн гурван бэлгэдлээс санаа авсан байна. Парисын наадмын галыг асаах ёслол 2024 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр Грект болж, тавдугаар сарын 8-нд Марсель хотод авчирсны дараа Францын 400 гаруй хотоор аялуулна. Тус наадамд 10500 гаруй тамирчин 32 төрөлд өрсөлдөх ба зохион байгуулагчид нийт 10 сая тасалбар борлуулна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.