Япон багш Өвөр Монголд давс олборлож олсон мөнгөөрөө мод тарьж байна
Чихэнд чимэгтэй
2023-07-26
Японы бизнес эрхлэгч Такэши Сакамото нэгэн цагт сургуульд нь багшилж байсан газартаа сүүлийн хорин жил мод тарьж байна. Өдгөө 57 настай тэр өөрийн "Хоёр дахь эх орон" гэж үздэг Хятадын ӨМӨЗО-ны цөлжилтийг шийдвэрлэх асуудалд хувь нэмрээ оруулж туслахаар шийджээ. Хойд Хятадын нүүдэлчдийн амьдралын өлгий гэгддэг тус бүс нутагт өөрийнх нь оюутны гэр элсэнд дарагдсаныг олж мэдсэн нь түүнд хүндээр туссан байна. Тэрбээр "Миний зорьж байгаа зүйл бол нутгийн иргэд уугуул нутагтаа амьдарч, хонио маллаж, газар тариалан эрхэлж, ашиг орлого олох жишиг бий болгох явдал юм. Би энэ зорилгынхоо төлөө шавь нартайгаа хамтрахаар шийдсэн. Өвөр Монголд үүсээд буй элсэн шуурга, тоос шороо Японд хүрч, манай улсын байгаль орчны асуудалд ч хамаатайг олж мэдсэн" хэмээн "Kyodo News" агентлагт ярьжээ.
1990-ээд оны эхээр Японы олон улсын хамтын ажиллагааны агентлагийн сайн дурын ажилтнаар орон нутгийн ахлах сургуульд багшилж байсан Сакамото ӨМӨЗО-ны Ордос хотын 700 орчим га талбайг зүлэгжүүлжээ. Энэ ажлыг Бээжингээс баруун зүгт 600 км-ийн зайд орших Өвөр Монголын Ордос нутгийн иргэд, тэр дундаа өмнө нь багшилж байсан монгол шавь нартайгаа хамтарч хийсэн байна. Өдгөө тэрбээр Японы Сага мужид амьдарч, Өвөр Монголын нуураас олборлосон чулуун давс зарж бизнес эрхэлдэг орлогоороо үйл ажиллагаагаа санхүүжүүлдэг байна. Тэр "Мод болдог давс" уриан дор Японы хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээ танилцуулж, борлуулалтын орлогынхоо 10 хувийг цөлийн ойжуулалтын ажилд зарцуулдаг ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.