images

Ховд: Ховд сумыг аймгийн төвтэй хатуу хучилттай авто замаар холбоно

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-07-25


   Ховд Баян-Өлгий аймгуудыг холбосон авто замаас Ховд сум хүртэлх 18.755 км хатуу хучилттай авто зам тавих ажил өчигдөр эхэллээ. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр тус замын зураг төслийг 2020 онд боловсруулж, гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтыг гурван удаа зарласны дүнд төслийн гүйцэтгэгчээр “Ди Вай Кэй Би” компани шалгарчээ.  Мөн хатуу хучилттай авто замаас гадна холбооны шилэн кабель хамгаалах болон шилжүүлж, цахилгаан дамжуулах агаарын шугам зөөж, зам дагуу хоёр байршилд орц, гарц, нэг байршилд уулзвар, хоёр байршилд зогсоолын талбай, 27 цэгт хоолой хийж энэ оны 11 дүгээр сард дуусгахаар төлөвлөжээ.  Манай улс өнөөдрийн байдлаар 21 аймгийн төв, 90 орчим сумыг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбосон байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.