Автомашины азын дугаарыг 2 сая төгрөгөөс эхлэн дуудаж худалдана
Чихэнд чимэгтэй
2023-07-25
Ирэх сарын 21-нээс есдүгээр сарын 14-ний өдрийг хүртэл тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдаа auction.transdep.mn цахим хаягаар явагдана. Дуудлага худалдаагаар 000А, АААА дугаар хоёр сая төгрөг, 00А0, 0ААА, А000, 00АА, 0А00 зэрэг дугаар 500 мянган төгрөг, 00АВ, АВАВ, АВВА, ААВВ, ААА0, АААВ болон бусад 20 дугаар, орон нутгийн дугаарыг 100 мянган төгрөгөөс эхлэн дуудах ажээ. Мөн дуудлага худалдаанд оролцогч тухайн өдрийн дуудлага худалдаанд нэг л удаа оролцох эрхтэй бөгөөд оролцогчдыг тухайн оролцож буй дуудлага худалдаа явагдахаас гурван хоногийн өмнөөс эхлэн цахимаар бүртгэнэ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.