images

Казахстан: Төв Азийн залуучуудын форумд монголчууд оролцов

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-07-25


   Казахстан улсын Алматы хотноо энэ сарын 17-ноос 21-ний өдрүүдэд хууль дээдлэх, шударга ёс, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх асуудлаарх Төв Азийн залуучуудын яриа хэлэлцээний форум боллоо. Тус форумд Казахстан, Киргизстан, Тажикистан, Узбекистан, Монголын 25 орчим залуучууд оролцож тулгамдаж буй аюулгүй байдлын гол сорилтуудыг тодорхойлж, хэлэлцүүлгийн дүнд өөрсдийн орон нутгийг Төв Азийн бүс нутгийн хэмжээнд сайжруулахад чиглэсэн тодорхой бодлогын зөвлөмж, санааг боловсруулсан байна. Түүнчлэн гарсан зөвлөмжийг ЕАБХАБ-ын дэргэд суугаа ХБНГУ, Их Британи, АНУ-ын Байнгын төлөөлөгчийн газрын төлөөлөгчид болон Казахстан дахь Их Британи, АНУ-ын Элчин сайдын яамдын төлөөлөгчдөд танилцуулжээ. Энэхүү арга хэмжээг ХБНГУ санхүүжүүлсэн бөгөөд ЕАБХАБ-ын төслийн хүрээнд зохион байгуулсан байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.