images

Завхан аймгийн музей археологи, геологийн танхимтай боллоо

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-07-25


   Завхан аймгийн музейд Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Г.Чинбатын нэрэмжит геологийн танхим болон археологийн танхимыг нээлээ. Өчигдөр уг хоёр танхимын нээлтийн ёслолыг хийж, Завхан аймгийн Алдархаан сумын Ямаан усны Хүннүгийн булшны олдворыг дэлгэжээ. Завхан аймгийн музейн мэргэжилтнүүд археологийн танхимыг Алдархаан сумын Ямаан уснаас олдсон нийтийн тооллын өмнөх гуравдугаар зуунаас нийтийн тооллын нэгдүгээр зууны үеийн олдворуудад түшиглэн нээсэн бөгөөд малтлагаас олдсон эд өлгийн зүйлс, түүхийн олдворуудыг орон нутагтаа зориулалтаар нь хадгалж хамгаалах, арчлах боломжтой болж байна. Мөн музейд Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Их хайрхан уулын агуйгаас олдсон олдворууд, Завханмандал сумын Таван лам уулын хадны оршуулгаас олдсон түүхэн үзмэрүүдийг байршуулжээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.