images

Ахмад сэтгүүлч С.Бараанасан Соёлын гавьяат зүтгэлтэн боллоо

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-07-25


   Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар МЗЭ-ийн шагналт яруу найрагч, сэтгүүлч Самбуугийн Бараанасанд "Соёлын гавьяат зүтгэлтэн" цол олгожээ. Тэрбээр Монголын радиогийн Архангай аймаг дахь сурвалжлагч бөгөөд долоо хоног бүр эрхлэн гаргадаг "Архангайн толь" сонины сэтгүүлчээр ажилладаг. Түүний ажил амьдралын гараа 1970-аад оны үед "Архангайн үнэн" сониноос эхэлсэн түүхтэй. Тухайн жилдээ "Шүүг шааг, шүжиг шажиг" хүүхдийн зохиолоос бүтсэн ном гаргаж, зохиолчдын эвлэл хороодын уралдаанд түрүүлж байв. Улмаар түүний зохиосон шүлэг, дуу 1970-аад оноос сурах бичгүүд болон сургалтын хөтөлбөрт нийтлэгддэг болсон бөгөөд тэрбээр 1977 оноос МОНЦАМЭ агентлагийн Хөдөө аж ахуйн албанд томилогдон ажиллаж байжээ. С.Бараанасан нь Монголын радиод хамгийн анх малчны хотноос “Малчин” нэвтрүүлэг бэлтгэдэг байсан бөгөөд тухайн үедээ хамгийн олон сонсогчтой бүтээлээр шалгарч байв. Мөн “Таван эрдэнэ” нэвтрүүлгийг анхлан санаачилсан хүн юм. 1965 онд Хөдөө аж ахуйн техникумд элсэж газар тариалангийн мэргэжил эзэмшсэн тэрбээр сэтгүүл зүйн салбарт 50 жил зүтгэсэн байна. 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.