Монголд суугаа АНУ-ын ЭСЯ Америкийн цэргийн академиудад элсэгчдийг бүртгэж эхэллээ
Чихэнд чимэгтэй
2023-07-25
Монгол хүн АНУ-ын Вест Пойнтын цэргийн академи, Аннаполисын тэнгисийн цэргийн академи, Агаарын цэргийн академид дөрвөн жил суралцах боломжтой талаар манай улсад суугаа АНУ-ын Элчин сайдын яамнаас мэдээллээ. 2024-2028 оны элсэлтийн бүртгэлийг тус яам хариуцаж байгаа бөгөөд зохих шаардлагыг хангасан 17-23 насныхан тэтгэлэгт хамрагдах боломжтой ажээ. Суралцах хүсэлтэй иргэд TOEFL-ийн 98-120 оноотой байх шаардлагатай бөгөөд 2024 оны 12 дугаар сараас өмнө англи хэлний Scholastic Aptitude Test (SAT) шалгалтыг өгөх ёстой юм. Улмаар АНУ-ын Элчин сайдын яамнаас удирдан явуулдаг бие бялдрын Cadet Fitness Assessment (CFA) шалгалтад тэнцсэн байх ёстой. Цаашлаад ахлах сургуулийн дүнгийн хуулбар шаардлагатай бөгөөд алгебр, геометр эсвэл тригонометр зэрэг ахлах сургуулийн математикийн хичээлийн мэдлэг эзэмшсэн байх шаардлагатай ажээ. Мөн гэрлээгүй, хуулийн дагуу хүүхэд асран хүмүүжүүлэх үүрэг хүлээгээгүй байх юм. Манай улсаас дээрх гурван академийн аль нэгэнд тэнцсэн суралцагч Монгол улсын Зэвсэгт хүчнийг төлөөлөх бөгөөд буцаж ирээд Зэвсэгт хүчний жанжин штабд таван жилийн хугацаатай ажиллах үүрэгтэй. Өргөдөл гаргагч овог нэр, төрсөн огноо, голч дүн, TOEFL, SAT эсвэл (GPA)-ийн оноогоо хавсаргаж, хичээлээс гадуурх үйл ажиллагаа, спортын тэмцээн уралдаанд оролцсон эсэх тухай мэдээллээ нэгтгээд [email protected] хаяг руу и-мэйл илгээнэ. Дэлгэрэнгүйг АНУ-ын Элчин сайдын яам-ны цахим хуудаснаас үзэж болно.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.