“Туурайн төвөргөөн” олон улсын наадам 12 өдөр болж өндөрлөлөө
Чихэнд чимэгтэй
2023-07-25
“Туурайн төвөргөөн” олон улсын хөгжим, соёлын их наадам энэ сарын 11-нээс 23-ны өдрүүдэд Элсэн тасархай, Хөгнө хан уул, Хар хорин, Эрдэнэ зуу хийд, Тайхар чулуу, Хоргын тогоо, Тэрхийн цагаан нуур зэрэг байгалийн үзэсгэлэнт, түүхэн дурсгалт газруудад болж өндөрлөлөө. Энэ наадамд Монгол, Герман, Швейцар, Испани, Польш, Дани, Португал, Хятад, Франц зэрэг орны хөгжимчин, сэтгүүлч, уран бүтээлчид оролцжээ. Монгол орныг гадаадад эергээр сурталчлах, соёлын аялагчдын тоог нэмэх, Монголын мэргэжлийн урлагийн байгууллагууд, уран бүтээлчдийг Европын уран бүтээлчидтэй холбох, ирсэн гадаадын сэтгүүлчдээр дамжуулан Монгол орноо цуврал нэвтрүүлэг, кино, концерт арга хэмжээгээр сурталчлах зорилготой тус наадмыг Герман дахь Монгол улсын соёлын элч, уртын дуучин С.Бадамхорол 1999 оноос хойш жил бүр зохион байгуулж иржээ. Тэрбээр 2005 оноос ХБНГУ-ын Фрайбург хотод амьдарч байгаа бөгөөд Монголын Соёлын төвийг хариуцан ажилладаг байна. Сонирхуулахад, энэхүү наадмыг дэлхийн соёлын аялал жуулчлалд үнэтэй хувь нэмэр оруулсан хэмээн үнэлж GEO сэтгүүл 2007 онд “Дэлхийн гайхамшигт 50 соёлын аялал”-ын нэгээр өргөмжилж байжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.