Төв аймаг: Тусгай хэрэгцээт иргэдэд зориулсан “Аз жаргалын өргөө” байгуулжээ
Чихэнд чимэгтэй
2023-07-25
Байгуулагдсаныхаа 100 жилийн ойг тэмдэглэж буй Төв аймаг “Halt International” олон улсын байгууллагатай хамтран тусгай хэрэгцээт иргэдэд зориулсан байр барьж, өчигдөр ашиглалтад оруулаа. “Аз жаргалын өргөө” нэртэй уг төв нь олон төрлийн үйлчилгээг нэг дороос авах, чөлөөт цагаа өнгөрүүлэх, өөрийгөө хөгжүүлэх орчин нөхцлөөр бүрэн хангагджээ. Тухайлбал, хурлын өрөө, чийрэгжүүлэлтийн өрөө, бариа заслын өрөө, амрах байр, хараагүйчүүдийн холбоо, тусгай хэрэгцээт иргэдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг борлуулах цэг, стандартад нийцсэн ариун цэврийн өрөө, шүршүүртэй байна. Төв аймгийн хэмжээнд нийт 3300 гаруй тусгай хэрэгцээт иргэд амьдарч буй. Эдгээр иргэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахаар Зуунмод хотод ирэхдээ энэ төвд байрлах, амрах бололцоо нээлттэй юм. Төвийн нээлтийн арга хэмжээний үеэр 27 суманд амьдардаг хөгжлийн бэрхшээлтэй 51 иргэн, 30 хүүхдэд рашаан сувилалд амрах эрхийн бичиг гардуулан өгчээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.