images

Хоошёорюү С.Бямбасүрэн дээд зиндаанд түрүүлсэн Монголын 10 дахь сүмоч боллоо

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-07-24


   Японы мэргэжлийн сүмогийн долдугаар сарын тэмцээн энэ сарын 9-нөөс 23-ны өдрүүдэд Нагоя хотын "Aichi Prefectural Gymnasium" ордонд болж өндөрлөлөө. Тус тэмцээнд "Тацүнами" дэвжээний бөхХоошёорюү С.Бямбасүрэн 12 даваа, гурван унаатайгаар Эзэн хааны цомыг анх удаа гарджээ. Үүнээс гадна гурван тэмцээний нийлбэр даваа нь 33 болж, мэргэжлийн сүмогийн түүхэнд 257 дахь озэки цолны болзлыг биелүүлж, дээд зиндаанд түрүүлсэн Монголын 10 дахь сүмоч боллоо. Өдгөө 24 настай Улаанбаатар хотод төрсөн тэрбээр үе дамжсан бөх удамтай бөгөөд Асашёорюү Д.Дагвадоржийн ах Д.Сугаррагчаагийн дунд хүү, Д.Долгорсүрэн зааны ач юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.