Монголд ирсэн жуулчдын тоо өнгөрсөн оныхоос 73 хувиар өсжээ
Чихэнд чимэгтэй
2023-07-24
Манай улс 2023 он гарснаас хойш нийт 426619 гадаадын жуулчин хүлээн авсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 73 хувиар өссөн талаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас мэдээлээ. Жуулчдын дийлэнх нь ОХУ, Хятад, Өмнөд Солонгос улсуудаас Монголыг зорин ирж байгааг мөн яамны мэдээлэлд дурдсан байна. Тэдгээр жуулчид ихэвчлэн БНХАУ, ОХУ-тай хиллэдэг Монгол орны баруун зах Баян-Өлгий аймгийг зорьж байгаа бөгөөд Алтай Таван Богд, Цагаан голын байгалийн үзэсгэлэнт газруудаар морь унах, явган аялал хийх, зусланд зугаалах зэрэг нь аялал жуулчлалын үйлчилгээг сонирхон авдаг байна. Мөн Говийн ноён хутагт Данзанравжаагийн 1820-иод онд байгуулсан Хамрын хийд, Монголын анхны театр “Саран хөхөөний намтар дуулах дацан”-гийн туурь, Дэлхийн энергийн төв “Шамбалын орон” зэрэг газруудад ихээр ирдэг ажээ. Манай улсын Засгийн газар цар тахлын дараа аялал жуулчлалын салбарыг сэргээх арга хэмжээ авч, өнгөрсөн нэгдүгээр сард 34 улс Монголд аялал жуулчлалын зорилгоор визгүй зорчих эрхтэй болсноор манай улсад визгүй зорчих улсын тоо 61 болж нэмэгдсэн билээ. Улмаар “Монголд зочлох жил” арга хэмжээг зарлан олон хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, аялал жуулчлалыг хөгжүүлэх нь эдийн засгийг солонгоруулах хамгийн боломжит арга гэж үзэж байгаа юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.