Монголын шатарчин хүүхдүүд Азид аваргалав
Чихэнд чимэгтэй
2023-07-24
Азийн сурагчдын шатрын аварга шалгаруулах тэмцээн Узбекистаны Ташкент хотноо ес хоногийн турш болж өндөрлөлөө. Энэ сарын 13-нд эхэлсэн тус тэмцээнд нийт 17 орны 320 гаруй шатарчид тус бүр зургаан насны ангилалд өрсөлдсөн байна. Үүнд манай улсаас нийт 20 сурагч оролцож 13 медаль хүртлээ. Тухайлбал, түргэвчилсэн төрөлд тав, түргэн төрөлд дөрөв, стандарт төрөлд дөрвөн медаль тус тус хүртэж багийн үзүүлэлтээр Монголын баг хоёрдугаар байранд шалгарчээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.