images

Хөвсгөл: "Сарлагийн наадам-2023"-д 500 гаруй сарлаг оролцуулжээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-07-24


   Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын тавдугаар багийн нутаг Далан булагт өнгөрөгч долоо хоногт "Сарлагийн наадам” боллоо. Тав дахь жилдээ болу буй уг арга хэмжээнд 3000 гаруй хүн, 500 гаруй сарлаг оролцжээ. Хөвсгөл аймгийн 22 сум, нэг тосгонд нийт 170 мянга гаруй толгой сарлаг буй. Наадмыг зохион байгуулагч Алаг-Эрдэнэ сумын нийт үхрийн тоо толгойн 90 хувь нь сарлаг байдаг ажээ. Орон нутгийн удирдлагууд наадмыг нээж хэлсэн үгэндээ цаашид уг арга хэмжээг улсын хэмжээнд болгож, сарлаг үхрийн ашиг шимийг нэмэгдүүлэх, малчдын орлогыг дэмжиж, мал аж ахуйн бүтээгдэхүүнийг зах зээлийн эргэлтэд оруулах, аялал жуулчлалын эвэнт болгон хөгжүүлэх зорьж байгаагаа онцолсон байна. Наадамд 10 гаруй хөтөлбөрөөр уралдаан тэмцээн болсон бөгөөд дийлэнх хувьд нь малчид сарлагтайгаа оролцжээ. Тухайлбал сарлаг зүсэлж бугуйлдах, сарлаг булгиулах, сарлаг уралдуулах, сарлагийн үнээ сааль саах, шүлэг унших зэрэг уралдаан болсон байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.