images

Өмнөговь: "Оюу Толгой" компанийн хөрөнгө оруулалттай сангаас оюутны тэтгэлэг зарлалаа

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-07-24


  "Оюу Толгой" компанийн хөрөнгө оруулалттай “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-гийн энэ хичээлийн жилийн оюутны тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа. Тус хөтөлбөрт боловсрол, эрүүл мэнд, соёл урлаг, нийгмийн салбар, хөдөө аж ахуй байгаль орчны чиглэлээр суралцаж буй хоёрдугаар ба түүнээс дээш дамжаанд суралцаж буй оюутан хамрагдах боломжтой ажээ. Мөн Өмнөговь аймгийн харьяат, эсвэл тус аймагт хамгийн багадаа 12 сараар оршин сууж байгаа болон орон нутагтаа нэн тэргүүний хэрэгцээтэй мэргэжил эзэмшиж  байгаа зэрэг шаардлагуудыг тавьсан байна. Өргөдлийг ирэх сарын 15-наас есдүгээр сарын 15-ны хооронд авах бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг “Говийн оюу хөгжлийг дэмжих сан” Фэйсбүүк хуудсанд байрлуулжээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.