images

Дархан-Уул: Сагсан бөмбөгийн зургаан талбай нэг дор байгуулав

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-07-24


   Дархан хотын "Миний Монгол" цэцэрлэгт хүрээлэн, "Дархан-60" цогцолборт 5x5 сагсан бөмбөгийн зургаан талбайг өчигдөр нэгэн зэрэг ашиглалтад оруулжээ. Тус ажлыг орон нутгийн төсвийн 641 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар "ЭЭБО пропертиз" компани хийж гүйцэтгэжээ. Талбайн арчлалт хамгаалалтыг Дархан хотын соёл амралтын хүрээлэн хариуцан ажиллах бөгөөд цагийн хязгаарлалтгүй тоглох боломжтой гэнэ. Дархан-Уул аймаг өмнө нь буюу зургаадугаар сарын 1-ний өдөр 3х3 сагсан бөмбөгийн талбайгаа нээж ашиглалтад оруулаад байсан юм. Тэгвэл энэ удаа шинээр 5x5  зургаан талбайг ашиглалтад оруулж, нээлтийн ажиллагаанд зориулан Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Ерөө, Хөтөлийн 33 багийн 198 тоглогчдын дунд тэмцээн зохион байгуулжээ. 

Гэрэл зургийг DBS TV

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.