Үндэсний урлагийн их театрынхан “Монголын сайхан орон” тоглолт хийж байна
Чихэнд чимэгтэй
2023-07-21
Үндэсний урлагийн их театр жуулчдад зориулан 90-100 хоног тасралтгүй тоглодог уламжлалтай. Тэгвэл энэ удаа театрын уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ өнгөрөгч сарын 20-ны өдрөөс эхлэн энэ сарыг дуустал өдөр бүрийн 17 цагаас УДБЭТ-ын тайзнаа “Монголын сайхан орон” тоглолт хийж байна. Тэд үүгээрээ үндэсний бахархал болсон дуу хуур, бүжиг наадам, ёс заншил бүхий үзүүлбэрүүдийг гадаад дотоодын жуулчдад зориулан толилуулж байгаа ажээ. Уран бүтээлчдийн багт Монгол төрийн Үндэсний хөгжмийн их найрал, зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит бүжгийн чуулга, Зууны манлай уртын дуучин Н.Норовбанзадын нэрэмжит дуучид багтаж буй. Тус үзвэр 80 минут үргэлжлэх ба тасалбарын үнэ 15 мянгаас 50 мянган төгрөгийн хооронд байна. Уран бүтээлчдийн баг үүнээс өмнө Үндэсний их баяр наадамд зориулсан "Наадмын үдэш", "Ардын дуу мину" зэрэг тоглолтуудыг үзэгчдэд өргөн барьсан юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.