images

Хятад цаг уурын дөрвөн хиймэл дагуул хөөргөв

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-07-21


   Хятад улс “Tianmu-1” цаг уурын дөрвөн хиймэл дагуул “Kuaizhou-1A” зөөгч пуужингаар Жючуан хиймэл дагуул хөөргөх төвөөс өчигдөр өглөөний 11:20 цагт хөөргөлөө. Энэ нь “Kuaizhou-1A” зөөгч пуужингийн 21 дэх нислэг бөгөөд “Tianmu-1” 07, 08, 09, 10 хиймэл дагуулууд дэлхийн тойрог замд амжилттай орсон байна. Тус улс уг хиймэл дагуулын эхний хоёрыг энэ оны нэгдүгээр сарын 9-нд, мөн дөрвийг гуравдугаар сарын 22-нд хөөргөсөн юм. Ингэснээр Хятад арилжааны зорилгоор ашиглах цаг уурын арван хиймэл дагуултай боллоо. Тэдгээр нь дэлхийн бүх цаг үеийн цаг уурын мэдээллийн өгөгдлийг агаар мандлаас цуглуулах зорилготой. Өнгөрсөн оны 12 дугаар сард Европын улсууд “Meteosat-12” цаг уурын шинэ хиймэл дагуул хөөргөсөн юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.