Баянхонгор: Монгол гэрт "Их хааны хуралдай" эрдэм шинжилгээний хурал зохион байгуулав
Чихэнд чимэгтэй
2023-07-21
Баянхонгор аймгийн Заг Байдрагийн Хүрэн бэлчирт болж буй "Харвуул" наадмын үеэр 12 эрдэмтэн судлаач оролцсон эрдэм шинжилгээний хурал болжээ. Тэд Баянхонгор аймгийн уугуул ШУТИС-ийн багш, доктор Ю.Болдбаатарын удирдлага дор нум сумны харвааны талаарх баримт, түүхэн онцлог, "Монголын нууц товчоо"-нд дурдагдах Хүрэн бэлчирийн цаг үед хамаарах баримт, нум сумны ангилал, эрт дээр үеийн баяр наадам, овоо тахилга, хадны сүг зургийн талаар илтгэл тавьж, хэлэлцүүлсэн байна. Мөн тус хурал нь анх удаа уламжлалт нум сум харвааны талаар улсын хэмжээнд орон нутагт, түүхэн газарт хийсэн гэдгээрээ онцлог бөгөөд аймгийн ЕБС-ийн түүх, нийгмийн ухааны багш нар, Заг, Байдраг сумдын ЕБС-ийн удирдах бүрэлдэхүүн, БШУГ-ын мэргэжилтнүүд, түүх угсаатан зүйн музей, номын сан, соёлын байгууллага болон аймгийн удирдлагууд, түүх сонирхогч иргэд оролцжээ.
Гэрэл зургийг: “Нээлттэй Засаг-Нэг Баянхонгор” хуудас
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.