ЭМДС: Жирэмсэн эхэд үзүүлэх тусламж үйлчилгээнд нэмэлт санхүүжилт олгоно
Чихэнд чимэгтэй
2023-07-21
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл өнгөрөгч зургаадугаар сарын 28-ны өдөр хуралдаж, даатгалын сангаас олгох санхүүжилтийн чиглэлээр хэрэгжиж байгаа журам, тогтоолд өөрчлөлт оруулж баталсан билээ. Тус өөрчлөлтөөр эрүүл мэндийн байгууллага, эмнэлгүүдийн жирэмсэн эхэд үзүүлэх тусламж, үйлчилгээг шинэчилжээ. Жирэмсэн эхэд өмнө нь эрүүл мэндийн байгууллагаас тусламж, үйлчилгээ авахад нэг дор бус, өөр өөр эмнэлгүүдэд оношилгоо, шинжилгээ хийлгэх шаардлагатай болдог байсан юм. Тэгвэл Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн хурлаар жирэмсний хяналтын багцыг шинэчилж, харьяа лавлагаа шатлалын ЭМБ-д үзүүлсэн тохиолдол бүрийг 60 мянган төгрөгөөр тооцохоор болжээ. Мөн тухайн жирэмсэн эх биеийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалж нэмэлтээр өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээ, шүдний тусламж, үйлчилгээнд хамрагдах тохиолдолд эрүүл мэндийн даатгалын сангаас нэмэлтээр санхүүжүүлэх ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.