Хэнтий: Японы буцалтгүй тусламжаар сумын эмнэлгийг 400 сая төгрөгөөр засварлана
Чихэнд чимэгтэй
2023-07-21
Японы Засгийн газраас Хэнтий аймгийн Батширээт сумын Эрүүл мэндийн төвийн А байрыг 400 сая гаруй төгрөгөөр засварлахаар болжээ. Уг гэрээнд Японы Элчин сайд Х.Кобаяши болон Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав нар өчигдөр гарын үсэг зуржээ. Тус эмнэлгээр жилд 10 мянга орчим иргэн үйлчлүүлдэг бөгөөд үүнээс 400 гаруй нь хэвтэн эмчлүүлдэг боловч барилгын чанар муудсан, олон жилийн насжилттай гэх зэрэг шалтгаанаар Японы “Өвсний үндэс” хөтөлбөрийн буцалтгүй тусламжаар ийнхүү засварлахаар болсон байна. Энэ удаагийн төсөл нь Японы Засгийн газраас Монгол улсад хэрэгжүүлж буй буцалтгүй тусламжийн 595 дахь, Хэнтий аймагт хэрэгжүүлж буй 21 дэх төсөл болж байгаагаараа онцлог юм. Энэхүү хөтөлбөрийг манай улсад 1990 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд тухайн орон нутгийн ард иргэд үр ашгийг нь шууд хүртэх боломжтой төслүүдэд санхүүжилт олгож, санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд Япон улсын гадаад дахь дипломат төлөөлөгчийн газрууд голлох үүрэг гүйцэтгэдэг аж.
Гэрэл зургийг: Японы Элчин сайдын яам.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.